Ачааллаж байна...
Бидний тухай
Хувийн амины орон сууцны төлөвлөлт, хэрэгжилтийн үйл явцыг системчилж, эрчим хүчний өндөр үр ашигтай, чанарын баталгаатай гүйцэтгэлийг хангахад чиглэсэн нэгдсэн дижитал платформ.
Манай шийдэл
Манай шийдэл нь барилгын салбарын кластерын зарчимд тулгуурлан зураг төсөл, инженерчлэл, гүйцэтгэл, материал хангамж болон санхүүжилтийн оролцогч талуудыг нэгтгэсэн, уялдаа холбоотой экосистемийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд хэрэглэгчид шийдвэр гаргалтыг дэмжих бодит өгөгдөл, стандартчилсан үйл явц, тодорхой үе шат бүхий хэрэгжилтийн загварт суурилан төслөө удирдах боломжтой болдог.
Тулгуур зарчим
Зураг төсөл, инженерчлэл, гүйцэтгэл, материал хангамж болон санхүүжилтийн оролцогч талуудыг кластерын зарчимд тулгуурлан нэгтгэнэ.
Стандартчилсан үйл явц, тодорхой үе шат бүхий хэрэгжилтийн загвараар барилгын чанарыг системийн түвшинд хангана.
Бодит өгөгдөл, хэмжигдэхүйц үзүүлэлтэд тулгуурлан зардлын хэтрэлт, хугацааны хоцрогдлыг бууруулна.
Барилгын үйл явц бүрэн ил тод, хяналттай болж, оролцогч бүх тал нэг платформоос мэдээлэл авах боломжтой болно.
Бид юу шийдвэрлэдэг вэ
OwnHouse.mn нь барилгын салбарт түгээмэл тулгардаг мэдээллийн тархай байдал, зохион байгуулалтын сул уялдаа, чанарын хяналтын дутагдлыг системийн түвшинд шийдвэрлэхэд чиглэнэ. Үүний үр дүнд зардлын хэтрэлт, хугацааны хоцрогдол, гүйцэтгэлийн эрсдэл буурч, барилгын үйл явц ил тод, хяналттай, хэмжигдэхүйц болдог.
Бидний зорилго
Айл өрхүүдэд найдвартай, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих боломжийг бодитойгоор бий болгохын зэрэгцээ барилгын салбарт өгөгдөлд суурилсан, ил тод, үр ашигт чиглэсэн шинэ гүйцэтгэлийн стандартыг төлөвшүүлэх.
OwnHouse.mn
Тайлбар
Кластер бол харилцан хамааралтай байгууллагуудын хамтын ажиллагаагаар үнэ цэнэ бүтээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх систем юм.
Кластерын зорилго
Гурван тулгуур
Хамтын ажиллагаа
Байгууллагууд мэдээлэл, туршлага, нөөцөө хуваалцан хамтран ажиллана.
Хамтын үр дүн
Салбарын өрсөлдөх чадвар, бүтээмж олон улсын түвшинд нэмэгдэнэ.
Жишээ
Хөгжүүлэгч
Төсөл хэрэгжүүлэлт
Архитектор, инженер
Зураг төсөл, техникийн шийдэл
Барилгын компани
Гүйцэтгэл
Материал нийлүүлэгч
Барилгын материал, бүтээгдэхүүн
Санхүү, хөрөнгө оруулагч
Санхүүжилт, хөрөнгө оруулалт
Төр
Зөвшөөрөл, стандарт, бодлого
Шаардлага
Үйл ажиллагааны тогтсон чиглэл, хэмжигдэхүйц зорилго, зориулалттай.
Гишүүддээ дор хаяж хоёр төрлийн тусгай үйлчилгээ үзүүлдэг.
Бизнес, ЖДБ, судалгааны болон төрийн байгууллагуудаас оролцоно.
Долоо хоногт 20+ цаг ажиллах, цалинтай, тогтмол менежменттэй.
Ил тод мэдээлэлтэй, гадаад хэл дээр орчуулгатай, тогтмол шинэчлэгддэг.
Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, мэдээ мэдээлэл тогтмол түгээдэг.
Монгол нөхцөлд туршигдсан, баталгаатай шийдэл. 500+ гэр бүл итгэж сонгосон.
Чанартай барилгын ажил зөвхөн дижитал шийдлээс хамаардаггүй. OwnHouse Platform нь сургалт, гэрчилгээ, ажлын байр гэсэн бүрэн pipeline-аар Монголын барилгын мэргэжлийн боловсон хүчнийг хөгжүүлдэг.