Ачааллаж байна...
Монголын анхны A++ Energy-Efficient барилга
Pilot төсөл: 35.6м² Дуплекс + 4-Season Цомцог Гэр
OrugWall нь GPS (Graphite Polystyrene) болон ICF (Insulated Concrete Form) технологийг нэгтгэсэн Монголын анхны A++ зэрэглэлийн эрчим хүчний хэмнэлттэй барилгын систем юм. Энэ pilot төсөл нь 35.6м² дуплекс орон сууц болон 5-хант цомцог гэрийн суурийг хамарч, Монголын хатуу ширүүн уур амьсгалд зориулсан шинэлэг шийдэл юм.
A++ energy rating · 2 давхар · Бүрэн тохижилттой
4-season ашиглалт · Дулаан тусгаарлалттай суурь
OrugWall™ дулаан тусгаарлалттай суурь нь Улаанбаатарын ~90,000 гэр өрхийн өвлийн оргил эрчим хүчний хэрэгцээг бууруулж, 270 МВт хүртэлх чадлыг үндэсний сүлжээнд сул гаргах боломжтой. Энэхүү шийдэл нь шинэ эх үүсвэр байгуулахаас өмнө хэрэгжих, өргөжүүлэх боломжтой, батлагдсан үндэсний дэд бүтцийн төсөл юм.
Нэг өрхөөс хэмнэсэн 3.0 кВт нь оргил үед үндэсний сүлжээнд хүрэлцэх 3.0 кВт чадал болж шилждэг.
Оргил үед гаднаас оруулах эрчим хүчний хамаарлыг 25–30%-иар бууруулна.
ТЭЦ-3-ын хүчин чадалтай тэнцэх дотоодын виртуал эх үүсвэр.
Шал, суурийн зөв дулаалга нь дулаан алдагдлын хамгийн их зам нэгийг бүрэн хаадаг.
“Хамгийн хямд мегаватт гэдэг бол үйлдвэрлэхгүйгээр хэмнэсэн мегаватт.”
Шинэ эх үүсвэрт хөрөнгө оруулахаас өмнө Монгол улс гэр хорооллын дулаалгыг сайжруулах замаар 270 МВт хүртэлх виртуал чадлыг үндэсний сүлжээнд бий болгож чадна. Энэ нь хямралд хариу өгөх хамгийн хурдан, хямд, эрсдэл бага арга юм.
₮60.7 сая нийт хөрөнгө оруулалтын задаргаа
20-өртөөний network-ийн технологийн суурь
Дэлгэрэнгүй санхүүгийн загвар, ROI тооцоолол, off-take бүтцийг үзэхийн тулд албан ёсны хөрөнгө оруулагчийн бүртгэл үүсгэнэ үү. Бүртгэлийг баг баталгаажуулсны дараа агуулга нээгдэнэ.
Бэлтгэлээс эхлэн хүлээлгэн өгөх хүртэлх бүх үе шат
Уламжлалт барилга vs ICF vs OrugWall харьцуулалт
| Барилгын төрөл | kWh/m²/yr | Жилийн зардал | CO₂ ялгарал |
|---|---|---|---|
| Уламжлалт барилга | 150 | ₮3.6 сая/жил | 8.2 тонн |
| Стандарт ICF | 45 | ₮1.1 сая/жил | 2.5 тонн |
| OrugWall A++ | 10 | ₮240K/жил | 0.5 тонн |
Зураг, төлөвлөгөө, визуализаци
OrugWall нь Хаадын Өртөө 20-өртөөний network-ийн технологийн суурь юм. Franchise боломжууд одоо нээлттэй.
