Ачааллаж байна...
OwnHouse · Мэргэжилтэн · Геодези
Байшин барих газар, хил, тэнхлэгийг тусгай зөвшөөрөлтэй геодезийн компаниар хэмжүүлнэ. Захиалга үнэгүй; компани тантай шууд холбогдож үнийн санал өгнө.
01
Газар өмчлөх, эзэмших, барилгын зөвшөөрөл авахад.
02
Хашааны хил, булангийн цэгийг газар дээр нь тэмдэглэх.
03
Газрын гадаргуу, налуу, өндрийн зураг — зураг төсөл эхлэхийн өмнө.
04
Зураг төслийн тэнхлэгийг газар дээр буулгаж, суурийн өндрийг тогтоох.
05
Ухах, дүүргэх шороо, налууг засах ажлын хэмжээ.
06
Барилгын суулт, хазайлтыг давтан хэмжиж хянах.
07
Барьсан барилга, шугамын бодит байрлалын хэмжилт — ашиглалтад оруулахад.
Геодези, зураг зүйн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани л жагсаалтад гарна. Зөвшөөрлийг OwnHouse эх хувиар нь харж шалгана; хугацаа дуусвал жагсаалтаас автоматаар гарна.
Жагсаалт бүрдэж байна. Хэмжилт захиалбал OwnHouse тусгай зөвшөөрөлтэй компанийг сонгож тантай холбогдоно.
Тусгай зөвшөөрлөө шалгуулсны дараа жагсаалтад гарч, байшин барьж буй хүмүүсээс захиалга шууд имэйлээр авна.