Нарны хавтан · LONGi
12 ширхэг · 7.8 кВт650 Вт цуврал
- 650 Вт, монокристалл, A зэрэглэл
- 2278 × 1134 × 30 мм
GoSolar-ийн тодорхойлолтоор
Ачааллаж байна...

Шинэ · EW байшинд 7.8 кВт иж бүрдэл
Сүлжээ тасарсан ч гэрэл чинь унтрахгүй. Монгол айлын хэрэглээг судалж, үйлдвэрлэгчдийн инженерүүдтэй 2 жил хөгжүүлсэн систем.
+ суурилуулалт 9,900,000₮-өөс · дэлгэрэнгүй

GoSolar хэрхэн бий болсон
GoSolar-ийн албан ёсны бүтээгдэхүүн бол каталогоос сонгосон бэлэн багц биш. Бид өмнө нь үйлдвэрээс шууд худалдан авдаг байсан. Одоо Монгол айл өрхийн цахилгааны хэрэглээ, өвлийн нөхцөлийг инженер, архитекторууд нарийн судалж, Хятадын сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэх үйлдвэрлэгчдийн инженерүүдтэй хоёр жил хамтран ажилласны үр дүнд бүтсэн шийдлийг санал болгож байна.
үйлдвэрлэгчдийн инженерүүдтэй хамтарсан хөгжүүлэлт
Өмнө
Үйлдвэрийн бэлэн багцыг шууд худалдан авна — Монголын хэрэглээ, өвлийн нөхцөлд тусгайлан тооцоогүй.
Одоо — GoSolar
Монгол айлын хэрэглээ, байшин, өвөлд тааруулж инженерийн тооцоогоор бүрдүүлсэн албан ёсны иж бүрдэл.
Монгол айл өрхийн өдөр, шөнийн цахилгааны хэрэглээ, өвлийн богино өдөр, хүйтний нөхцөлийг инженер, архитекторууд судалсан.
Судалгаандаа тулгуурлан хавтан, инвертер, батерейн хослолыг үйлдвэрлэгчдийн инженерүүдтэй хоёр жил хамтран тааруулсан.
Эхний албан ёсны иж бүрдэл нь EW технологиор баригдсан амины орон сууцанд зориулсан 7.8 кВт. Том хэрэгцээнд хэрэглээг нь шалгаж тохируулна.
GoSolar-ийн албан ёсны иж бүрдэл
LONGi хавтан, Solis инвертер, HiTHIUM батерейг GoSolar нэг систем болгон нийлүүлж, суурилуулна.

EW технологиор баригдсан амины орон сууцанд зориулсан
Эрчим хүчний өндөр хэмнэлттэй EW байшингийн хэрэгцээнд тааруулсан иж бүрдэл. Хэрэглээ нэмэгдвэл хавтан, батерейгаа дараа нь нэмж өргөтгөнө.
EW технологийн тухайТоног төхөөрөмжийн үнэ, НӨАТ ороогүй. Суурилуулалтыг доорх үнээр тусад нь тооцно. Валютын ханшаас хамаарч үнэ өөрчлөгдөж болно.
Улаанбаатар орчим. Хөдөө орон нутагт тээвэр, томилолтыг зайгаар нь нэмж тооцно. Сүлжээнд холбох зөвшөөрлийн хураамж ороогүй.
GoSolar-ийн баталгаа
650 Вт цуврал
GoSolar-ийн тодорхойлолтоор
S6-EH3P15K02-NV-YD-L
Үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлтээр
ARKVOLT L16S (HPB-16LV-S)
Үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлтээр
Өвлийн нөхцөл: Батерей −20 °C, инвертер −25 °C хүртэл ажилладаг. Монголын өвлийн хүйтэн үүнээс доош ордог тул хоёуланг нь халаалттай өрөө, техникийн өрөөнд байрлуулна.
Сүлжээнд холбохдоо тухайн бүсийн цахилгаан түгээх компанийн зөвшөөрөл авна.
Илүү том хэрэгцээнд
Эдгээр чадлын үнийг таны цахилгааны хэрэглээ (сарын төлбөрийн баримт, тоног төхөөрөмж), байршил, дээврийн нөхцөлийг мэргэжилтэн шалгасны дараа нарийн гаргана.
7.8 кВт-ын иж бүрдэл дээр +4 хавтан
Том айл, цахилгаан халаалттай байшин
Шалгуулах7.8 кВт-ын иж бүрдэл дээр +8 хавтан
Олон айлын хашаа, жижиг бизнес
Шалгуулах7.8 кВт-ын иж бүрдэл дээр +16 хавтан
Бизнес, үйлдвэрлэл, жуулчны бааз
Шалгуулах2 асуулт
Таны газарт цахилгааны сүлжээ байгаа эсэхээс сонголт эхэлнэ.
Цахилгааны сүлжээгүй газар: зуслан, хөдөөний байшин, малчин айл, жуулчны бааз.
GoSolar-ийн албан ёсны иж бүрдэл Hybrid инвертертэй тул сүлжээтэй ч, сүлжээгүй ч ажиллана.
GoSolar албан ёсны · EW байшинд 7.8 кВт21,960,800₮Эдгээр нь GoSolar-ийн инженер, архитекторууд Монголын нөхцөлд тооцоо, судалгаа хийхээс өмнөх үеийн, үйлдвэрээс шууд худалдан авах үнэ. Харьцуулах лавлагаа болгон үлдээв — GoSolar-ийн албан ёсны бүтээгдэхүүн нь дээрх иж бүрдэл.
Хэрхэн ажилладаг: Өдөр нарны хавтангийн цахилгааныг инвертер гэрт хувиарлаж, илүүдлийг цэнэг хураагуурт (батерей) хадгална. Шөнө, үүлэрхэг өдөр түүнээс хэрэглэнэ.
Анхаарах: Батерейн багтаамжаас хамаарна — өвлийн богино өдөр, олон үүлэрхэг өдөр дараалвал хэрэглээгээ тохируулах эсвэл нөөц эх үүсвэр хэрэгтэй.
Энэ нь эхний чиглүүлэг. Хүчин чадлыг (кВт) таны өдрийн хэрэглээ, байршлаар мэргэжилтэн тооцно.
Дөрвөн систем
Хэнд: Цахилгааны сүлжээгүй газар: зуслан, хөдөөний байшин, малчин айл, жуулчны бааз.
Өдөр нарны хавтангийн цахилгааныг инвертер гэрт хувиарлаж, илүүдлийг цэнэг хураагуурт (батерей) хадгална. Шөнө, үүлэрхэг өдөр түүнээс хэрэглэнэ.
Анхаарах: Батерейн багтаамжаас хамаарна — өвлийн богино өдөр, олон үүлэрхэг өдөр дараалвал хэрэглээгээ тохируулах эсвэл нөөц эх үүсвэр хэрэгтэй.
Өмнөх үе · үйлдвэрийн шууд үнэ: 25,809,940₮-өөс
Хэнд: Цахилгааны сүлжээ найдвартай газар, өдрийн хэрэглээ ихтэй айл, аж ахуйн нэгж.
Өдөр нарны цахилгааныг эхэлж хэрэглэж, дутууг сүлжээнээс авна. Батерейгүй тул хамгийн хямд хувилбар.
Анхаарах: Аюулгүй ажиллагааны үүднээс сүлжээ тасрахад инвертер унтардаг — тасалдлын үед гэрэлгүй үлдэнэ. Илүүдлийг сүлжээнд өгөх нь цахилгаан түгээх компанитай байгуулах гэрээнээс хамаарна.
Өмнөх үе · үйлдвэрийн шууд үнэ: 21,699,834₮-өөс
Хэнд: Сүлжээтэй боловч тасалдал гардаг газар, тасралтгүй цахилгаан шаардлагатай байшин.
Hybrid инвертер нар, цэнэг хураагуур, сүлжээ гурвын хооронд урсгалыг зохицуулна: нар эхэлж, дараа нь батерей, тэгээд сүлжээ. Сүлжээ тасарвал батерейгаас үргэлжлүүлэн тэжээнэ.
Анхаарах: Батерей нэмэгдэх тул ON-GRID-ээс үнэтэй.
Өмнөх үе · үйлдвэрийн шууд үнэ: 25,838,358₮-өөс
Хэнд: Салхи ихтэй задгай газар: тал хээр, өндөрлөг, жуулчны бааз. Сүлжээгүй ч, сүлжээтэй ч ажиллана.
Нарны хавтан ба салхин турбин нэг цэнэг хураагуурыг цэнэглэнэ. Шөнө, нар багатай үед салхи нөхнө. Сүлжээ байвал цэнэг хураагуур дуусахад сүлжээнээс цэнэглэж болно.
Анхаарах: Салхины үр ашиг тухайн газрын салхинаас бүрэн хамаарна — байршлаа үнэлүүлсний дараа сонгоно.
Өмнөх үе · үйлдвэрийн шууд үнэ: 42,403,882₮-өөс
Бүрдэл хэсэг
Нарны гэрлийг тогтмол гүйдлийн (DC) цахилгаан болгоно.
Цэнэг хураагуурыг хэт цэнэглэлт, сулралтаас хамгаалж, ашиглалтын хугацааг уртасгана.
Өдрийн илүүдлийг хадгалж, шөнө, үүлэрхэг үед эрчим хүчээр хангана.
Тогтмол гүйдлийг (DC) гэр ахуйн хувьсах гүйдэл (AC) болгоно.
Сүлжээтэй системд сүлжээнээс авсан ба өгсөн цахилгааныг тус тусад нь хэмжинэ.
Нарны хавтан, инвертер, батерейг нэг брэндийн дор иж бүрдлээр нийлүүлнэ.
Хүчин чадлыг таны хэрэглээнд тааруулж сонгоно — илүү ч биш, дутуу ч биш.
Хамгаалалтын автомат таслууртай самбар системийн бүрдэлд багтана.
Бэлэн иж бүрдэл тул суурилуулалт богино хугацаанд дуусна.
Өмнөх үе · үйлдвэрийн шууд үнэ
Эдгээр нь GoSolar-ийн албан ёсны бүтээгдэхүүний үнэ биш.
Эдгээр нь GoSolar-ийн инженер, архитекторууд Монголын нөхцөлд тооцоо, судалгаа хийхээс өмнөх үеийн, үйлдвэрээс шууд худалдан авах үнэ. Харьцуулах лавлагаа болгон үлдээв — GoSolar-ийн албан ёсны бүтээгдэхүүн нь дээрх иж бүрдэл.
Албан ёсны иж бүрдэлЭх сурвалж: GoSolar-ийн өмнөх үеийн танилцуулга. Өмнөх үеийн үнэ. Суурилуулалт, тээвэр байршлаас, НӨАТ-ын тооцоо гэрээнээс хамаарах тул эцсийн үнийг үнийн саналаар тохирно.
| Хүчин чадал | Үнэ |
|---|---|
| 5 кВт | 25,809,940₮ |
| 10 кВт | 36,747,438₮ |
| 15 кВт | 75,834,419₮ |
| 20 кВт | 102,246,478₮ |
| Хүчин чадал | Үнэ |
|---|---|
| 5 кВт | 21,699,834₮ |
| 10 кВт | 29,287,129₮ |
| 15 кВт | 38,253,933₮ |
| 20 кВт | 45,232,825₮ |
| Хүчин чадал | Үнэ |
|---|---|
| 5 кВт | 25,838,358₮ |
| 10 кВт | 43,427,085₮ |
| 16 кВт | 58,256,796₮ |
| 20 кВт | 73,431,384₮ |
| 25 кВт | 96,883,020₮ |
| 30 кВт | 116,196,132₮ |
| 40 кВт | 156,201,864₮ |
| 50 кВт | 176,204,730₮ |
| 100 кВт | 350,681,855₮ |
| Хүчин чадал | Үнэ |
|---|---|
| 5 кВт | 48,496,968₮ |
| 10 кВт · батерейгүй | 42,403,882₮ |
| 10 кВт · гелэн батерейтэй | 56,733,365₮ |
| 10 кВт · дэвшилтэт | 78,516,295₮ |
| 15 кВт | 94,607,916₮ |
| 20 кВт | 120,461,640₮ |
| Хүчин чадал | Үнэ |
|---|---|
| 5 кВт | 41,702,700₮ |
| 10 кВт | 52,049,010₮ |
| 15 кВт | 58,946,550₮ |
| 20 кВт | 65,844,090₮ |
100 кВт-аас дээш чадлыг төсөл бүрээр тооцно.
Нарны хавтантай хослон ажиллах агаар-агаарын дулааны насос — халаана, сэрүүцүүлнэ. Монголын хахир хүйтэнд гаднах агаарын насосны чадал буурдаг тул нэмэлт халаалттай хослуулна.
Хавтан, батерей, гэрэл нэг иж бүрдэлтэй, кабель татах шаардлагагүй.
Барилгын гадна фасадыг цахилгаан үйлдвэрлэх гадаргуу болгоно.
Брэнд эзэмшигч
«Буйман Харш» ХХК нь 2019 оноос эхлэн эрчим хүчний өндөр хэмнэлттэй амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн GoSolar брэндийг хөгжүүлж байна.
Буйман Харш ХХК-ийн танилцуулга
Хэрэглээ, байршлаа хэлээд танд тохирох систем, суурилуулалтын нөхцөлийг тодруулаарай.